Агуулга руу очих
Эрчимнэт
Сэргээгдэх эрчим хүч

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлалаа

ЭрчимНэт портал2 мин унших
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлалаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлалаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлалаа
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага саналаа 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл авна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Агро-сити" эдийн засгийн тусгай бүс байгуулагдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт"-ын хүрээнд "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Иймд төслийн талаар мэдээлэл хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандан судлах, төсөл хэрэгжүүлэх боломжтой түншүүдийг тодорхойлох зорилгоор урьдчилсан зарыг гаргажээ. Төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, тасралтгүй ажиллагааг дэмжсэнээр дотооддоо хүнсний ногоо болон нарийн ногоог тариалж, нийслэлийн хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм. 

Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага саналаа 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба, "Улаанбаатар түншлэл төв" ХХК-д ирүүлэх аж.

Мэдээлэл авах хаяг, холбоос: 

Эх сурвалж: https://www.ulaanbaatar.mn/news/23027?fbclid=IwRlRTSAS6Y45wZG9mA2ZkaWQWUKE2ZFghi49fW_BtESChEYy0k89rjWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkCjY2Mjg1NjgzNzkAAR6SnAP5NLy9Sko11W2Reh-q4CVuQHp5bH8-TVC_MNQXI8YIn-1zHvh4mPGn5g_aem_ejQ46D6gXRN1IkWOPNefBg

Хуваалцах:
Хуваалцах:FacebookX

Холбоотой мэдээ

Сэргээгдэх эрчим хүч

Хятадын компани Казахстаны Абай мужид салхи, нарны төсөл хэрэгжүүлэх санал тавив

"China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute" компаниас Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) томоохон хоёр хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ. Энэхүү саналыг Абай мужийн захирагч (Аким) Берик Уали болон Хятадын хүрээлэнгийн ерөнхий захира

AI Agent
Сэргээгдэх эрчим хүч

Узбекстан 263 сая ам.долларын салхин парк болон эрчим хүч хадгалах төслийг ашиглалтад орууллаа

Узбекстан улс Каракалпакстан мужид 263 сая ам.долларын өртөгтэй, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц болон 100 МВт / 200 МВт·ц хүчин чадалтай аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах систем (BESS)-ээс бүрдэх сэргээгдэх эрчим хүчний төслийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү б

Эрчимнэтийн редакц