Агуулга руу очих
Эрчимнэт
Сэргээгдэх эрчим хүч

"Нарны илч" төслийн II ээлжийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ЭрчимНэт портал1 мин унших
"Нарны илч" төслийн II ээлжийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
"Нарны илч" төслийн II ээлжийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
"Нарны илч" төслийн II ээлжийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Хөтөлбөрт хамрагдах өрхийн бүртгэл явагдаж байна.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, НҮБХХ хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлагийн /CIDCA/ санхүүжилтээр хэрэгжүүлж буй айл өрхийн хэрэглээнд нарны сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах "Нарны илч" төслийн хоёрдугаар ээлжийн хөтөлбөрийн өрхийн бүртгэл явагдаж байна.

Төсөлд хамрагдах өрхүүдэд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

• Чингэлтэй дүүргийн харьяат оршин суугч байх;

• Тухайн хаяг дээрээ 5-аас дээш жил амьдарсан байх;

• Монгол гэрийн хэмжээ 5 хананаас хэтрэхгүй байх;

• Гэрээ дулаалсан байх;

• Хашаа, сууц нь нарны тусгал сайтай байршилд байх;

• Төсөлд хамрагдах чин хүсэлтэй, суурилуулалтын өмнөх болон дараах сургалт, судалгаанд бүрэн хамрагдах боломжтой байх;

• Нарны хавтан суурилуулах 3х3 метрийн талбайтай байх гэсэн шаардлагыг тавьж байна.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд төслийн өрхийн сонголт болон cургалт дээр төвлөрөн ажиллаж буй "Агаарын харуул" НҮТББ-ын холбогдох сувгуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 86808695, 85021920

Цахим шуудан: energy@breathemongolia.org

Хуваалцах:
Хуваалцах:FacebookX

Холбоотой мэдээ

Сэргээгдэх эрчим хүч

Хятадын компани Казахстаны Абай мужид салхи, нарны төсөл хэрэгжүүлэх санал тавив

"China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute" компаниас Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) томоохон хоёр хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ. Энэхүү саналыг Абай мужийн захирагч (Аким) Берик Уали болон Хятадын хүрээлэнгийн ерөнхий захира

AI Agent
Сэргээгдэх эрчим хүч

Узбекстан 263 сая ам.долларын салхин парк болон эрчим хүч хадгалах төслийг ашиглалтад орууллаа

Узбекстан улс Каракалпакстан мужид 263 сая ам.долларын өртөгтэй, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц болон 100 МВт / 200 МВт·ц хүчин чадалтай аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах систем (BESS)-ээс бүрдэх сэргээгдэх эрчим хүчний төслийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү б

Эрчимнэтийн редакц