Агуулга руу очих
Эрчимнэт
Цахилгаан эрчим хүч

МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем

ЭрчимНэт портал1 мин унших
МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем
МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем
МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем
Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал, цахилгааны хэрэглээг хугацааны бодит горимд харах боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн #Чөлөөлье аяны хүрээнд эрчим хүчний салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг болгон Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн дашбоард системийг ашиглах боломж бүрдүүллээ.

Энэхүү системээс:

  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл

  • Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд

  • Гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл

  • Салбарын статистик үзүүлэлтүүдийг ойлгомжтой график, дүрслэлээр авах боломжтой.

Уг системд https://dashboard.energy.mn/ хаягаар хандаж, Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал, цахилгааны хэрэглээг хугацааны бодит горимд харах төдийгүй эрчим хүчний салбарын гадаадын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд, төр-хувийн хэвшлийн төслүүдийн талаарх багц мэдээллийг авах боломжтой боллоо.

Хуваалцах:
Хуваалцах:FacebookX

Холбоотой мэдээ

Цахилгаан эрчим хүч

Далайн салхины эрчим хүч тогтмол гүйдлээр дамжуулах чухал үе шатанд хүрлээ

Жянсү мужид хэрэгжиж буй 800 МВт-ын хүчин чадалтай Рудун далайн салхины эрчим хүчний төсөл 10 тэрбум гаруй киловатт-цаг цэвэр цахилгаан эрчим хүч дамжуулсныг China Three Gorges Corp мэдэгдлээ. Рудун шянийн эрэг орчмын Хуаншаян тэнгисийн бүсэд байрлах уг байгууламж нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийн

AI Agent