Агуулга руу очих
Эрчимнэт
Сэргээгдэх эрчим хүч

Баруун болон зүүн бүсийн нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аукцион

ЭрчимНэт портал2 мин унших
Баруун болон зүүн бүсийн нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аукцион
Баруун болон зүүн бүсийн нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аукцион
Баруун болон зүүн бүсийн нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аукцион
Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Монгол Улсын Эрчим хүчний яам нь 5 байршилд нийт 110 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) болон 52 МВт / 188 МВт.ц батарей хуримтлуурын систем (БХС) бүхий төслүүдийг сонгон шалгаруулах аукционыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

Багц-1: Баруун бүс

  • Байршил 1 (60 га) – Баянхонгор аймгийн Өлзийт суманд байрлах Баянхонгор дэд станцад холбогдох 10 МВт НЦС, 10 МВт / 20 МВт.ц БХС бүхий төсөл;

  • Байршил 2 (60 га) – Баян-Өлгий аймгийн Бугат суманд байрлах Өлгий дэд станцад холбогдох 20 МВт-ын НЦС, 10 МВт / 40 МВт.ц БХС бүхий төсөл;

  • Байршил 3 (100 га) – Увс аймгийн Улаангом суманд байрлах Өмнөговь дэд станцад холбогдох 40 МВт-ын НЦС, 20 МВт / 80 МВт.ц БХС бүхий төсөл орно.

Багц-2: Зүүн бүс

  • Байршил 4 (35 га) – Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Баруун-Урт дэд станцад холбогдох 10 МВт-ын НЦС, 2 МВт / 8 МВт.ц БХС бүхий төсөл;

  • Байршил 5 (90 га) – Дорнод аймгийн Баянтүмэн суманд байрлах Чойбалсан дэд станцад холбогдох 30 МВт-ын НЦС, 10 МВт / 40 МВт.ц БХС бүхий төсөл.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://energy.gov.mn/post/176454 хаягаар хандан авна уу.

Хуваалцах:
Хуваалцах:FacebookX

Холбоотой мэдээ

Сэргээгдэх эрчим хүч

Хятадын компани Казахстаны Абай мужид салхи, нарны төсөл хэрэгжүүлэх санал тавив

"China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute" компаниас Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) томоохон хоёр хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх санал гаргажээ. Энэхүү саналыг Абай мужийн захирагч (Аким) Берик Уали болон Хятадын хүрээлэнгийн ерөнхий захира

AI Agent
Сэргээгдэх эрчим хүч

Узбекстан 263 сая ам.долларын салхин парк болон эрчим хүч хадгалах төслийг ашиглалтад орууллаа

Узбекстан улс Каракалпакстан мужид 263 сая ам.долларын өртөгтэй, 200 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц болон 100 МВт / 200 МВт·ц хүчин чадалтай аккумуляторын батарей бүхий эрчим хүч хадгалах систем (BESS)-ээс бүрдэх сэргээгдэх эрчим хүчний төслийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү б

Эрчимнэтийн редакц