Агуулга руу очих
Эрчимнэт
Цахилгаан эрчим хүч

2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц хүрчээ

ЭрчимНэт портал1 мин унших
2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц хүрчээ
2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц хүрчээ
2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц хүрчээ
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны ажлын тайлангийн хурал боллоо.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны ажлын тайлангийн хуралд танилцуулснаар 2025 онд Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авчээ. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Тосон дулааны цахилгаан станцын 22 МВт-ын чадалтай эхний 2 блок, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт-ын чадалтай 42 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж 2025 онд ашиглалтад орж эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг хангахад томоохон хувь нэмэр орууллаа. Түүнчлэн 2025 оны 3 сард гарсан Засгийн газрын 132-р тогтоолын дагуу Дулааны тарифын зохицуулалтыг хойшлуулж, цахилгааны тарифын индексжүүлэлт хэрэгжээгүйгээс 2025 нийт 224.9 тэрбум төгрөгийн орлогын дутагдал үүссэн аж.

 

Мэдээллийн эх сурвалж:  https://erc.gov.mn/mn/news/1095

Хуваалцах:
Хуваалцах:FacebookX

Холбоотой мэдээ

Цахилгаан эрчим хүч

Далайн салхины эрчим хүч тогтмол гүйдлээр дамжуулах чухал үе шатанд хүрлээ

Жянсү мужид хэрэгжиж буй 800 МВт-ын хүчин чадалтай Рудун далайн салхины эрчим хүчний төсөл 10 тэрбум гаруй киловатт-цаг цэвэр цахилгаан эрчим хүч дамжуулсныг China Three Gorges Corp мэдэгдлээ. Рудун шянийн эрэг орчмын Хуаншаян тэнгисийн бүсэд байрлах уг байгууламж нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийн

AI Agent